Хэлмэгдсэн нь....

          Түрүү сар кредит картны тооцоо шуудангаар ирснийг нээж үзээд инээх уу ярвайх уу гэгч болов. Учир нь сүүлийн 3 сар суурин амар жим суусны ачаар картыг бол ер хэрэглээгүй бөгөөд тооцоо ирсэнд нэгэнтэйгүүр гайхав. Нөгөөтэйгүүр картын луйврын золиос болчив уу гэх хар бодол зэрэг зурсхийгээд уур цухал гэгч этгээд дээшээ хөөрөөд ирсэн. Сарын тэмдгийн өмнөх 'хямрал"-гүй болчоод би гэдэг хүүхэн хачин сайхан ааштай уур уцаар гэгчийг ор тас мартсан амирлангуй нэгэн болоод байсын /энэ бол нөхрийн үг болно хэ хэ/

За тэгээд банк руугаа ярьтал төлбөр үнэхээр гарчээ. Картаа бушуухан хаалгав. Нэмж санхүүгээр сүйрээд яахав дээ энэ чинь одоо. Үл таних нэг товарищ миний картыг ашиглаад Испанийн эргүүдээр усан онгоцоор аялал хийсэн болтой. Энэ бол одоогоор миний гаргаад байгаа сураг. Чухам яг хэзээ хаана би өөрийн мэдээллээ алдсаныг ёстой чөтгөр л мэдэх байх даа. Гэхдээ банкинд албан ёсоор мэдэгдсэний дагуу тэд хаанаас хэрхэн ямар нөхцөлд карт ашиглагдсан болохыг шалгадын байлээ. Энэ нь кредит картны луйвартай тэмцэх хэлтэс гэж тусгай тасгийн хийх ажил. Одоогоор бол надад хүлээхээс өөр хийж чадах юм алга даа.

Хэн нэгэн иймэрхүү нөхцөл байдалд орж байсан бол яасан ийсэн гээд туршлагаасаа хуваалцвал тунчиг хэрэгтэй л байна :)             

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-11-05 20:46:14
өөө чи дээ за за цаадуул чинь олчихнөөө хө
2. Hilde | 2009-11-05 20:47:50
харин тиймээ хүлээгээд л сууж байна даа би нь ...
3. amanjinka | 2009-11-05 20:49:33
хөгшин нь даргатай нь ярих уу ааая хэ хэ
4. Lily | 2009-11-05 20:50:55
Sorry, Bank ug ni iim baidald orohoos sergiilsen uilchilgeetei. Tsaashdaa card hereglvel shalgana biz. Medeej ter tasag ruu ni yarisan bh tee.
5. medicalscience | 2009-11-05 20:51:38
buhimdmaar l yum baina daa.
6. Hilde | 2009-11-05 20:54:34
Ама: тэг л дээ хэ хэ хэ
Lily: ярьсаан хө, галгаж байна л гэсэн
Мэдикал: тэх
7. Hilde | 2009-11-05 20:55:26
юу вэ шалгаж гэж уншаарай хэ хэ хэ галгаж ч гэх шиг......
8. secret | 2009-11-05 21:54:17
гайтай юм галгуулж байгаан байна даа сайн уу
9. akuta (зочин) | 2009-11-06 17:13:38
Надад бол ямар нэгэн төсөөлөл алга. Гэхдээ банкныхан өөрсдөө хуйвалдсан байж болох юм тийм үү
10. gorzook | 2009-11-06 17:20:32
Ямар баларсан юм бэ. Тэгээд тэр мөнгийг нь бол чи төлөхгүй биз дээ.
11. Hilde | 2009-11-06 19:47:15
secret: сайн уу? ойрд таараагүй сонин хүн явж байх чинь
akuta: арай үгүй байхаа...
gorzook: мөнгө ч миний данснаас гарчихсан байлээ л дээ, гэхдээ шалгаж нягтлаад даатгал маант төлөх болуу гэж бодоод л сууна... бүү мэд
12. bolorka83 | 2009-11-06 19:53:54
balai yum be ysn
hohirolgui bolj bval bolloo
13. bomberder | 2009-11-06 20:04:51
yostoi muuhai hiilgechihsen bn sh de yaanaa hehehehehe
14. SSunday | 2009-11-07 09:42:00
Ямар балай юм бэ? Хаанаас картны мэдээлэл алдагдчихдаг байна аа?
Соёлтой орон байна даа, хэрэглэгчээ хохироохгүй байлгүй дээ. Учрыг нь олж мөнгийг чинь дансанд чинь буцаан хийнэ байх аа.
15. soulmate (зочин) | 2009-11-12 21:01:28
муухай юм болжээ ёстой...барцад нь наадхаар чинь гарах байхаа гсн хэхэ
16. sweetcat | 2009-11-15 21:10:56
hooh yasan aimaariin , daatgal toloh boluu hoffe alles wird gut
17. amanjinka | 2009-11-17 20:45:58
яасан учирааа олсон уу
18. nekee | 2009-11-17 20:51:15
Бас л эвгүй хийлгэсэн байнашүү хайн
19. Hilde | 2009-11-18 13:28:03
Энэ онд европын нэлээд хэдэн банкууд төлбөрийн картын мэдээлэл алдагдсан хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна лээ....
20. Scion (зочин) | 2009-11-21 09:01:04
Nadaa tiim um tohioldoj bsan. Tsagdaad yamar ch bsan temdegluulchihsen ni deer um bna lee. Daraa bas uo ch boloo bilee Miniihiig hulgailsan zaluug daraa ni bariad shuuh hurald ni suusan.
21. Lily | 2009-11-21 19:56:07
hope, things turned out well. well wishes

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.