Өнөөдөр чинь нэгэн ...

Намар бас 9 сарын нэгэн... Өнөөдөр хүүхдүүд хичээлдээ ороод гоё байгаа байх даа. Өчнөөн олон жилийн өмнө юмдаг би бас ингээд л ээждээ хөтлүүлээд анх сургуульдаа явж байлаа даа. Аав гуай бас гэртээ байгаагүй хөдөө явцан.

Ингээд бодохоор аав гэдэг нөхөр ер нь хүүхэд насны дурсамжуудад минь үзэгдээд л алга болдог сүнс лугаа байжээ хэ хэ хэ... Тэгээд өмнөх өдөр нь эмээдээ "Ариун ариун гэхээс анхны хайр шиг ариухан нь гүй ээ" гэж дуулаад том хүний дуу дуулсан хэргээр энэ дууг сургуульдаа дуулахыг минь тас хориглож байсан сан. 7 настайн байж юун анхны хайр ха ха ха. Авга ах маань тэр үед арван долоо наймтай байсан юм тэрнээс л сурсан хэрэг. Гэхдээ ч "Би чамд хайртай" канууны энэ дуу бол би амьдралдаа бүтнээр нь сурсан бас ч гүй хоолойны хөвч тасрахгүй дуулж чадах ганц дуу байсым шүү хи хи хи.

За тэр үед чинь тэгээд одооны гял цал гоё ганган зүйлс ховор байж дээ. Бор формоо өмсөөд цагаан капронон хормогч зүүгээд, үсэндээ ээжийнхээ саатай улаан хүзүүний алчуурыг дундуур нь хуваагаад нийлүүлж оёсоноо зангидаад нээх том цэцэглээд зүүж байлаа. Хөөрхий тэр өдөр ижийн минь саатай алчуур гялалзаад л би тэрүүхэндээ аягүй додигор байсым даг :)  

Тэр үед сургуульд наймтай ордог байсын. Намайг долоотой гээд гэхдээ авахаасаа өмнө бас бөөн юм болсон гэнэ лээ. Гэхдээ л би сургуульд орчихсон юм даа яагаадыг бүү мэд.

Аяа хүүхэд нас минь эргэн дурсах бүрийд өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл авчрах ховорхон цаг мөчүүд юм даа. Бүх хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Сэтгэгдэлүүд:

1. Amuro | 2009-09-01 06:29:30
Хэхэ тэр үсээ хоёр сүлжээд тууз зүүхэд би ясны дургүй байж билээ. Дунд ангид орчоод гэрээс гарахдаа толийтол самнаад сургууль орохдоо задгай тавьж намирнаа, тээд эргээд гэртээ орохдоо эвтэйхэн буцаагаад боочдог байсан, сайхан байжээ хүүхэд нас
2. Hilde | 2009-09-01 06:35:13
хэ хэ надаа сүлжих үс тэр үед байгаагүйм доо... тайрмал үстэй танхай охин гэж ангийн нэг хүүхдэд цоллуулж байлаа
3. erhtsas | 2009-09-01 06:43:09
Монголд яаж байгаа бол гэж бодохоор л сэтгэл гэгэлзээд сонин болчих юмаа. Хүүхэд нас ч сайхан байж дээ. 9 сарын 1-ны өглөө манайх гэж түжигнэж, пижигнэсэн л айл байдаг байж билээ.
4. soulmate (зочин) | 2009-09-01 06:43:22
ай даа хөөрхөн хөөрхөн
хүүхэд насаа гэж амттан дүүрэн хайрцаг шиг л санагддаг болчиж. Дурсамжуудаа нэг нэгээр нь гарган санахад яг л амттайхан чихэр хүлхэх мэт...
5. Hilde | 2009-09-01 07:51:14
Эрхцас, Соул -оо 9 сарын нэгний мэнд
6. акута (зочин) | 2009-09-01 08:32:49
дурсамжинд аав байхгүй байна аа гэдэг биднийг хүүхдүүддээ /сри олон тоо/ цаг гаргаж бай гэсн үг бус уу гэсн
7. Lily | 2009-09-01 09:00:56
tom hunii duu duuldag chika ohin baijee, hehehe
8. Hilde | 2009-09-01 09:23:25
akuta: зүйтэй
лили: авга ахыгаа ихэд дагасны шинж тэмдэг хэ хэ
9. sweetcat | 2009-09-01 09:46:35
Congrats Hilde!!!!!!!
10. Жиргээ | 2009-09-02 09:18:34
xich.shine.jil.bayar xurgii, sain suraarai

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.