Доорх шүлгийг дүүгийн маань танил харин миний үл таних нэгэн залуу ханьдаа зориулж бичсэн гэнээ. Дүү маань нийтлээд өгөөрэй гэсний дагуу нийтэлж байна. Бичсэн хүний нэр нь Даваа Цогт гэсэн. Эхнэр хүү хоёртоо зориулсан гэж байна.
Ханьдаа захидал бичээрэй
Уул уулсын өндөр нь оргил байдаг
Ус усны сайхан нь харз л байдаг
Сэтгэл сэтгэлийн нандин нь хайр л байх юмаа
Тэнгэрийн жигүүртэн даль нь хугарвал тэнгэртээ л мөхдөг
Тал газраар ганцаар алхах хэцүү шүү миний хань
Сэтгэл татам сайхан цэцэгс олон ч
Сүүдэрт нуугдах шарилжнаас чамайг минь хамгаалж чадахгүй ээ
Сар хөөрөхөөс өмнө гэртээ хариарай
Одод дэрэн доогуур чинь нуугдаж хармаар
Анхилхан биеээ бороон дуслаас нуугаарай
Борооны дусал бүр чамайг минь дааруулж мэднэ
Миний хань эмзэг шүү
Аясын салхи наадан тоглох жимбийсэн уруулаа
Ширүүн салхинаас нуугдан харамлаарай
Сар луу инээмсэглэж байхад үнсэж мэднэ
Миний хань гэнэн шүү
Хөх тэнгэрийн дагина болзоонд урьсан ч би очоогүй
Хөвөлзөн цалгилах далайн гүнж дурласан гэж
Нарны охидууд таалагдсан гэж
Талимааран ширтсэн ч ханийх нь сэтгэл чамайгаа л гэсэн
Нар мишээтэл инээдэг болохоор
Сар уяртал хархан нүдтэй болохоор
Сар жил ч холдомгүй санадаг болохоор
Хөх тэнгэрийн олон оддоос илүү чамдаа би хайртай
Нутгийнхаа салхинд шивнэж хүү хань хоёроо үлдээлээ
Ижий аавд чинь хүслээ шивнэж хүү та хоёрыгоо даатгалаа
Ижилдэн дассан танхилхан охидуудад тань оддын мөнгөн тоосоор
Гэзэгний даруулга урлан араглан үлдээлээ
Сэтгэлдээ хань нь гомдол тээсээр
Сэрж чадамгүй хар дарсан зүүдний тайлагдашгүй
Алтан савыг нээхээр нугаршгүй аялалдаа
Амин зүрхний хайраар гэрэлтүүлэн замаа хайж явнаа
Нойтон сормуустай үрийн минь
Доголон нулимстай санасан сэтгэлийг
Нандигнаж бүү гаргаарай
Аавын хүүгийн хийморь босоо байг дээ
Айлын гэргий ханьдаа цамцыг нь оёж өгч байна
Ангайж задарсан энгэрээ би санаа алдан барилаа
Арван наймтай хөвгүүн хайраа үнсэж байх юм
Омголтож хатсан уруулаа би арчлаа
Нутаг нутгийн бүсгүйчүүд санаа алдам сайхан ч
Нуган үрийг минь бүүвэйлсэн хань минь
Наддаа л ганцхан юм шүү
Сарын сүүлээр цалингаа авсан найзууд минь
Сарнай, амтат чихэр барьсаар хайр гэрэлтэж
Гэр гэрийн зүг яаран гүйхэд
Гар хоосон сэтгэл шархтай би алхсаар
Чи бидэн хоёрын анх болзсон цэцгэн сэнтийд
Чимээгүйхэн гунигтай суулаа
Одод хүртэл надтай ханьсаад
Зөөлөн зөөлөн анивчлаа
Зөрж өнгөрөх бүсгүй болгон ханьтай минь адилхан харагдаад
Сэтгэл рүү минь бүлээн нулимс урслаа
Тэнгэрийн нуман заадсаар одод чуулаад
Харвах одод хүслээ шивнэн жаргалтай суусан
Зуны намуухан үдшийг би дурслаа
Зулзаган модны мөчир дэрлээд
Зуун шөнийг хамтдаа байна гээд
Хань минь чи хайраа илчилсэн нь
Хэрлэнгийн намуухан урсгал
Бүжин саран бид хоёрыг талимааран ширтээд
Мөнгөн цацраг унтаж байсаан
Сэтгэлд хайр цацруулж зүрхэнд минь оч харвуулсан
Зуун зуун зуны үдшийг элээсэн ч дахин тэр зуны үдшийг үл мартан
Ханьдаа захидал бичээрэй
Зам тосох жаргалын бүдэгхэн гийх лааны цацраг шиг
Зовлон зовлон дундаас аргамжаатай хүлэг шиг
Хүү та хоёр луугаа тэмүүлэх сэтгэл нумран алдрана
Эцэггүй хүүхдийн тавилан нэг л байдаг
Айлын хүүхэд шоглоод орж ирэхэд нь
Аавыг нь муулж гоочлох нэгэн тавилантай
Явуулын хүнд сэтгэл чинь татагдаж
Хүүг минь бүү ганцаардуулаарай
Босго өндөртэй амьдралын нугачаанд зориг мохож
Тэнцвэр алдсан ч миний хань хүүгээ харж тэмтчин өндий
Газар газар харчууд бэлэн үг сарын цалинтай
Амьдрал үзээгүй ухаан муутай
Нэг шөнийн жаргал амсчихаад насан туршид
Чамаас холдохгүй гэж найрсаг зөөлнөөр бялдуучлан харна
Үүрдийн жаргал шиг хэрнээ зуурдхан л чамайг минь хайрлана
Ханьдаа захидал бичээрэй
Анхны захидал дэлгээгүй хайрыг чинь
Хань нь харцаа илгээж шувуу болон үргээчихсэн
Огторгуйд ниссэн цагаахан шувуу чинь
Бидэн хоёрыг ижий аав болгосоон
Ханьдаа захидал бичээрэй
Хорвоог танин мэдэж байгаа хүүг минь
Зүрх сэтгэлийг битгий мохоогоорой
Хариу нэхээгүй хайрыг амсуулна гэж аавд нь амлаарай
Алсын алсын алсаас аав нь хүүгээ хайрланаа
PS: янзтай урт юм гээч... энэ залуу хол л явсан хүн болтой :)


Сэтгэгдэлүүд:
гэрээ мартсан гэрэрүүдэд умшуулмаар юм бн
Сарнайх: тэгээч хө
unen ugtei saihan shuleg bn shuuu
Nutag nutgiin busguichuud sanaa aldam sxan ch....za end sanaa aldaj bgaa xun ch dee.....xixixi yasan l boldoo te....
za bas bus yum bnaa, ingeed zogsloo
yahav setgel ni saihan yumdaa gej...
Сэтгэгдэл үлдээх: