Ойрд бичлэг оруулсангүй. . . юу ч хиймээргүй байна доо ойрдоо бол . . . тэгснээ гэнэт гоё юм идмээр санагдаад шууд тэр эрчиндээ шоколадан бялуу хийчихсэн гэжуугаа. Гэхдээ хийчээд идмээргүй санагдвал яах уу. Ойрд угаас олон ааштай байгаа, дааварын нөлөөнөөс болж байгаа гэсэн хо хо хо...
Эхлээд өндөгөө бүтнээр нь ингээд сайхан хөөсөртөл хутгаж өгнө. Үүн дээрээ элсэн чихэр, ваниллын элсэн чихэр мөн хөөлгөгч буюу исгэгч /backing powder/- ээ нэмээд дахиад хэсэг хутгана.

Тэгээд хөөсөрсөн өндөгний шингэн дээрээ какао болон гурилаа хийн зуурна /эхний зураг/
Дараа нь нунтаг самар бас кокосны үйрмэг гээд өөрийн дуртай зүйлээ нэмж зуурна /2-дох зураг/
Дээрх зуурмаг дээрээ одоо масло болон ус /гаазтай ус байвал зүгээр гэсэн/-аа хийн хутгана. Гэхдээ их удаан хутгах хэрэггүй зуурмаг өтгөрөж магад. Зуурмаг ерөнхийдөө шингэндүү болох ёстой. /эхний зураг/
Түүнийгээ бэлдсэн хэвэндээ цутган хийнэ. Хэвээ өмнө нь бага зэрэг тослон талхны нарийн үйрмэгээр бүрсэн байвал наалдах аюулгүй мөн доод талд пергаментан цаас тавьчихвал доороосоо бас наалдахгүй байх болно. Ингээд 180 хэмд шарах шүүгээндээ хийгээд 60 минут орчим жигнэнэ. Гаргасны дараа нарийхан төмрөөр тэг дунд нь хатгахад төмрийн үзүүрт юу ч наалдаагүй бол болсны шинж. /2-дор зураг/ Аан тэр дээр нь байгаа цагаан юм бол нарийн ширхэгт сахар байгаан. Би шоколадаар бүрэхээсээ залхуурсын эхлээд хэ хэ хэ...
Залхуурч байснаа шоколад хайлуулаад бүрхэхээр шийдсэн. Шоколадаа жижиглэж хийсэн саваа халуун устай том саванд хийн хайлуулна. Энд би хар болон энгийн шоколадыг хольж хийсэн байгаа. /эхний зураг/
Шоколад хайлаад ирж байна. Одоо сайхан хутгаад өгнө. /2-дох зураг/
Дээр бэлэн болчихсон бялуугаа сайн хөргөсний дараа хайлуулсан шоколадаараа сайхан бүрчихнэ./эхний зураг/
Тэгээд шоколадаа бүүр яг таг хатахаас нь өмнө дээгүүр нь дуртай чимэглэлээ нэмж хийж болно. Зураг дээр цайрч харагдаж байгаа нь кокос жимсний үйрмэг байгаан /2-дох зураг/
Орц нь нэг иймэрхүү: 5 ш өндөг, 2 аяга элсэн чихэр, 1 уут ваниллын элсэн чихэр, 1 уут исгэгч буюу хөөлгөгч /backing powder/, 2 аяга гурил, 1 аяга какао нунтаг, 200 гр самрын үйрмэг /үүнийг өөр дуртай зүйлээр орлуулах боломжтой/, 1 аяга хайлуулсан масло, 1 аяга ус
PS: 1 аяга гэдэг нь 175 мл орчим шүү.


Сэтгэгдэлүүд:
Lily: одоо тэхээс дээ өөрөө идэхгүйм байж таг харамлаад ч яахав, бүх юм окла докла байгаа Лилихэн минь
алтаргана: хялбархан арга шүү худалдаж авах ч хэ хэ хэ
жиргаа: сайн уу, харьж ирэх болжийгаа юу? гөгшин нь одоогоор гайгүй байна гэхдээ ирээдүйд огцом жин нэмэх төлөвлөгөөтэй суужийгаа
Дуртай хүмүүст гоё л харагдах байх.
үнсье
bi byluu hiij uzeeguin ba, harin neg pizza l hiisen. eniig l neg uzeed aldii
Сэтгэгдэл үлдээх: