Шуми хүү буцаж ирэх нь

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон Унгарын гранпригийн үеээр Формула 1 уралдааны нисгэгч Масса /Ferrari баг/ толгойдоо гэмтэл авсанаас болж нэлээд хэдэн уралдаанд оролцож чадахгүй болсон бөгөөд түүний оронд олон удаагийн аврага чөлөөнд гарсан Шумахер уралдахаар болсон тухай хамтарсан мэдэгдэл хийлээ. Шумахер хэдий чөлөөнд гарсан ч Ферраригийнд данстай хэвээр байдаг аж.

Массагийн урд явсан нутаг нэгт Барричелло /Brawn GP/-н машинаас 700-800 граммын жинтэй төмөр пүрш суга үсэрч ард явсан Массагийн дуулгыг сэт цохисноор Масса хэсэг хугацаанд ухаан балартан тэр чигээрээ хамгаалалтын дугуйн хашааг мөргөжээ. Тэрээр зовхины дээд талын гавлын ясанд гэмтэл авсан бөгөөд азаар нүдэнд нь ямар ч аюулгүй өнгөрчээ. Ерөнхийдөө биеийн байдал сайн байгаа ч нэг хэсэгтээ уралдахыг нь хориглосон байна эмч нар. Тун азтай байлаа үхэхэд ойр байсан гэж байлээ. Эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан ч уралдаж байгаа нөхдийг юу ч гэхэв гэж бодож байсан ч хөөрхий давхар биетэй эхнэрийг нь хараад өрөвдөж л суулаа гэж. . . . одоо ч тэгээд юм хөгжөөд эдний хуяг дуулга аюулгүй байдлыг сайн хангадаг болжээ.

Харин түүнийг орлон уралдах Шумахерын бэлтгэл нь бүрэн эсэх талаар нэлээдгүй хэлэлцэж байна. Түүнийг уралдаж байсан үеийнхтэйгээ адилгүй, дутуу бэлтгэлтэй гэж үзэж байгаа ч бас нөгөө талаар мотоциклийн уралдаанд сүүлийн үед байнга хүч үзэж байсан нь бэлтгэлтэйг харуулна гэх. Гэхдээ түүний мотоциклтай ослоос хүзүүндээ авсан гэмтэл сэдэрч болох юм гэсэн яриа бас хачир нэмж байна. Юутай ч тэр ирэх уралдаанаар дахин өөрийгөө сориход бэлэн гэж мэдэгдсэн. Бидэнд хүлээж харах л үлдэж байна даа...

 

PS: зургуудыг http://welt.de линкээс туучихсан болноооо

Сэтгэгдэлүүд:

1. Namara (зочин) | 2009-07-30 21:12:27
Нээрээ хүлээж л байя. Би Ф1-ийг залуудаа үздэг л байлаа гэсэн ккк
2. xoxotush | 2009-07-30 21:16:32
shumaher geel ih l sonsson ner bna gess kkk
3. Hilde | 2009-07-30 21:22:43
намархан: өөрөө хэд хүрчээнэ даа одоо
хохотушка: тэгж таараа гсн kkkk
4. Namara (зочин) | 2009-07-30 21:26:06
Насаа юу гэж олны нүдэн дээр хэлжээдэйн,... кккк
5. Hilde | 2009-07-31 00:56:13
өө аальгүйм бэ яасаааан... за надаа тэгжийгаад шивэгнэчихнэ биз би л бусдад дамжуулчихаас
6. amanjinka | 2009-07-31 20:03:31
БИ НЭЭЭХ СОНИРХДОГГҮЙНМӨӨӨ
7. Цасны чимээ | 2009-07-31 21:50:30
шуги байхдаа яахуудээ тэр хүүд зээрд азаргаа унуулаад улсын наадамд нэг үзүүлчихиймсан хэхэ
8. Hilde | 2009-08-02 16:21:32
9. altargana | 2009-08-04 06:37:01
надаа энэ уралдаан аймаар схнагддагийн, бараг үздэггүй гэхдээ Шумахэр Феррари 2 -ыг бол танинаа хэхэ
10. Winterwood | 2009-08-04 22:59:14
F1 bol gaihaltai shu de.
11. amanjinka | 2009-08-05 16:06:09
ШУМИ ТА ХОЁР ХАЧИН БГААА ШҮҮҮ ХЭ ХЭ
12. Hilde | 2009-08-07 21:04:29
hi all
13. Жиргээ | 2009-08-10 11:11:06
shureegiin fan boloo yu
14. Hilde | 2009-08-10 15:16:33
ugaas fan baisiin
15. akuta (зочин) | 2009-08-10 18:22:18
Амьд явуул нтрийг үзэх л байх даа. Морин даваанд 69-ын уралдаан үзээд хөөрөөд үхчих гээд байгаа хөн Формула нтр үзүүл ч үсрээ л босох байх дөө.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.