Хайрын дусал
Чамайг бас намайг
Хүн болгож
Бүдэг совин биелэлээ тэмтэрч
Бүлээн амьсгал энд бүрэлдэнэ
*************************
Ижий бурхан:
Санаж байна уу ижийнхээ
Сүүлчийн удаа нүдэнд хурсан
Чамайг хайрласан гунигтай харцыг
Үр минь ээ
Үр бурхан:
Сайхан хар нүдний тань харц бүрийг
Санаан мухартаа, зүрхний гүндээ хадгалсаан
Ижий минь гэвч
Чимх чимхээр цаг хугацаа түүнийг
Чимээгүйхэн авч одсоор л
Би яанам . . . . .
************************
Дураар нисмээр
Дүүлэн хөөрмөөр
Гансарч суумаар
Галзуурч хашгирмаар
Баяр бас гуниг
Биднийг юу ч үгүй
Үлдэн хөөчихөөд
Ул мөргүй алга болчих юм
Өөрөө . . . .


Сэтгэгдэлүүд:
Яасан удаан уулзаагүйм дээ хихи
Бие нь сайн уу???
Сэтгэгдэл үлдээх: