"Он дууслаа даа" цааш унших »
Болзолгүй хайр
Хүн бүр хорвоог байгаагаар нь бус өөр өөрийнхөөрөө хардаг
"Он дууслаа даа" цааш унших »
"Гашраагдсан нь" цааш унших »
"Үзэж үл амжив .." цааш унших »
"Юу л байна ханиад л байна зүгээр..." цааш унших »
"Шал дэмий" цааш унших »
"Нутаг тийш зорчсон тэмдэглэл" цааш унших »
Пээ орон гэрээ мартаад уджээ хөөрхий. Гадаа дулаарснаас хойш шувт гадаа эсвэл замд явсаар байгаад гэртээ тухтай суух боломж олдсонгүй шүү. Өнгөрсөн үеийн сониноо шувтраад явчий.
Хүү 1 нас хүрсэн... Сар гарангийн өмнөөс согтуу хүний алхаагаар алхаж эхлээд одоо овоо зүгшиж байгаа. Гэхдээ гэнэт гэнэт их хөөрөлд автаж боломж чадвараа буруу тооцон харайсан чигээрээ тоормозгүй шууд газар харван унах мэтийн үйлдэл гаргадаг хэвээрээ. Аавынх нь тодорхойлолтоор бол хүн газар эхээс уяатай гэдгийг дэлхийн татах хүч ийн нотлоод байна гэх,..... хөхөрсөн нүд, шалбарсан гар хөлийг нь харахаар үнэн ч юм шиг ккккккк.... Дэндэг дондог гээд гэдэс нь цүдгэр бөгс нь оцгор алхаж явахыг нь харах жаргал юмаа ууг нь ... гэхдээ но бас байнаа... цаад чинь яваад эхэлсэн чинь хамаг шүүгээ сав онгичиж хаяад, барьж явсан юмаа хаа хамаагүй хийж нуугаад бид 2 дараа нь хайж хэсэг нервтэхийн. Нүд салгахгүй харах үүргээ сайн хийгээд байгаа хэрнээ л заримдаа түүний хурдыг гүйцэхгүймаа би ... хөгширч байгаан болуу энтр хихихих..... тэгээд бас хорлонтой шдээ жижигхэн юм байжийж ... эртээд оймс болон аягыг нь хогийн савнаас олсон бас зурагтын удирдлага жорлонгийн усанд шумбаад гарсан, миний ширээний цагны зай болон арын таглаа газрын гаваар орооский гэх мэт ... гээд дурьдвал олон зүйл бий. Хамгийн аймаар нь хэд хоногын өмнө плитка асааж хаяад дээр нь байсан хуванцар сав шатаж гэрээ түймэрдчих дөхсөн. Тэрнээс болж өдөржин зүрх дэлсээстэй хэ хэ хэ... Энэ хүүхэд манайд ирж амьдраад ердөө 1 жил 2 сар л болж байгаан шд. Тэгсэн хэрнээ бид 2-н нийлэн суусан он жилүүдэд хамтраад эвдэлсэн зүйлсийг хэд дахин нугалж террорист үйл ажиллагаа үйлдсэн байхын... өшөө үйлдэнэ чиг цаашид гэжийнэ :)
Хэдэн сарын өмнө гал тогооны тавилга захиалсан чинь маний нэг насны хань завгүй гэж явсаар байгаад өдийн хүрснийг дарамтанд оруулан байж арайхийж засвар юугаа эхлүүлж тавилгаа тавиулах ажлыг амжилттай гараанаасаа гарч байна. Одоо тэгээд 7 хоног лав гал зуухгүй хэхэхэ... нэг бол гриллдээд эсвэл хоол хүргүүлдэг байх даа .... сайхан ч юм шиг хоол хийхгүй мийхгүй гэсэн чинь кккккк
Жаалтайгаа өдөржин агшиндаад бид 2 хөөрхөн бондгор борууд болчихсан байгаа. Энд чинь хүмсүүд бор болох гээд үйлээ үзэж үнэт цагаа бардын. Тэгсэн бид 2-н арьс нэг гараад л бор, нарны илчийг шууд сорооский кккк... гэснээс дээр үед анх гадаад яваад гэртээ зун харьж очсон чинь хүмсүүд намайг ... чи хөдөө яваад ирсийм уу ... гэж тураасан тал бий. Тэр үед гүй нээрээ гадгаад орон яваад галуу тахианы мах идээд ирж байхад гээд аягүй эвгүйрхэж билээ ха ха ха
Удахгүй би нь нагац эгч болох сайхан мэдээ хүлээн аваад сэтгэл тогтохгүй байгаа ойрд. Нүд чийгтээд нялх хүүхэд бодохоор өөрөө нялхраад ч байгаам шиг сонин болохын. Ай даа амьдрал гэж энэ юм даа...
"Энд тэндээс ...." цааш унших »
"Депрессдсэн үеийн бичлэг ккк" цааш унших »
"Өнгөрсөн төөгий өөгий" цааш унших »
"Мунаг христчин" цааш унших »

